Улс төр2026 оны 04 сарын 08-ны өдрийн 22:38
Б.Баярбаатар: ЕТГ-ын ажилчид УИХ-д хүндэтгэлгүй хандсан
УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Ёс зүй гэдэг нэрийн дор сөрөг хүчнээ намнах хууль эрх зүйн орчин бий болчих вий дээ гэсэн том болгоомжлол байна. Бид өнөөдөр ёс зүй, ёс суртахуун гэдэг хоёр асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ёс зүй гэдэг бол хэм хэмжээ. Ёс суртахуун гэдэг бол хувь хүний төлөвшил.
ЕТГ-ын ажилчид УИХ-д хүндэтгэлгүй хандаж, шүүмжилж үг хэлсэн Б.Жаргаланг “Хичээлдээ суугаагүй, дүн гуйдаг” гэж доромжиллоо. УИХ-ын гишүүдийн дунд дарангуйллын судалгаа хийнэ.
Магадгүй өнөөдөр эрх баригч нам энэ хуулийг батлаад, дараа нь сөрөг хүчнээ намнах тохиодол энэ хууль дээр чинь нээлттэй харагдаад байна шүү дээ. Өнөөдөр Улс төрийн намын төлөөллийн төв байгууллага нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхтэй болох гэж байна. Энэ зарчмын хувьд зөв юм уу" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 9, 2026
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замыг улс төржүүлж, төслийг бүр зогсоосон зүйл байхгүй

April 9, 2026
А.Үйлстөгөлдөр: Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална

April 8, 2026
А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй

April 8, 2026


