Улс төр2026 оны 04 сарын 08-ны өдрийн 22:28
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.04.09) ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалд хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийллээ.

Уулзалтаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд Ойрхи Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэлтэй ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалан Монгол Улсын ААН-ийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдэж Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхыг талууд тохиролцож баталгаажуулав.

Түүнчлэн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар санал тодорхой санал тавилаа. Мөн тун удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод томилолтоор ажиллаж, дээрх тавьсан асуудлуудаар ОХУ-ын эрх бүхий төлөөллүүдтэй үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцлоо.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 9, 2026
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замыг улс төржүүлж, төслийг бүр зогсоосон зүйл байхгүй

April 9, 2026
А.Үйлстөгөлдөр: Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална

April 8, 2026
А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй

April 8, 2026


