Улс төр2026 оны 04 сарын 08-ны өдрийн 20:55
З.Мэндсайхан: Одоогоор төсвийн тодотгол хийхгүй
Сангийн сайд З.Мэндсайханаас төсөвт тодотгол хийх эсэх асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Нэгдүгээр улирлын гүйцэтгэл гараагүй байна. Эдийн засаг хөгжлийн яаман дээрээс төсвийн дунд хүрээний мэдэгдлийг батлуулах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа төсвийн дунд хүрээний мэдэгдлийг батласнаас хойш гурван сарын дотор төсвийн тодотгол хийж болохгүй гэсэн үг.
Тэгэхээр одоо өргөн бариагүй төсвийн дунд хүрээний мэдэгдлийг батлаагүй байгаа учраас одоохондоо төсвийн тодотгол хийхгүй. “Монполимент” компанийн данс нээгдэхгүй байгаа нь татварын өрнөөс өөр асуудал байгаа.
Өчигдрийн байдлаар 12 банкин дээрх 12500 ААН-ийн 90 орчим мянган дансыг нээсэн" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 9, 2026
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замыг улс төржүүлж, төслийг бүр зогсоосон зүйл байхгүй

April 9, 2026
А.Үйлстөгөлдөр: Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална

April 8, 2026
А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй

April 8, 2026


