Мэдээ2026 оны 04 сарын 08-ны өдрийн 20:37
Т.Мөнхсайхан: Салбарыг хэн удирдах нь нэг номерын асуудал биш
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Өмнө нь Эрүүл мэндийн салбарт салбарын биш хүмүүс олон удаа томилогдож байсан. Алдаж оносон зүйл ч олон бий. Салбарын биш хүн томилогдсоноороо зөв бодлого хийж хэрэгжүүлэхэд нэлээдгүй хугацаа алдах байх. Хоёрдугаарт сайдын өөрийнх нь шийдвэр гэхээс илүү Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн үгээр ажлууд явах магадлал их өндөр болно.
Хурдтай шуурхай ажиллаж, өнөөдөр тулгамдаад байгаа гол асуудлаа оновчтой тогтоогоод шаардлагатай арга хэмжээг аваад ажиллаад явахад болохгүй зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Би салбарынхаа төлөө өөрийн мэддэг чаддаг зүйлээ хэлж, зөвлөөд явна. Миний хувьд иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ сайжрах нь л чухал байна. Салбарыг хэн удирдах нь нэг номерын асуудал биш.
Одоогоор Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол цалин. Эмч ажиллчдын цалинг нэмнэ гээд гарын үсэг цуглуулаад л байсан бодит байдал дээр нэмэгдээгүй. Үүнийг эхлээд шийдвэрлэх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ёс зүй хариуцлагын асуудал яригдах нь зөв. Хамгийн гол нь эргээд энэ хариуцлагыг хэн тооцдог байх вэ гэдэг нь чухал" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


