Мэдээ2026 оны 04 сарын 07-ны өдрийн 20:37
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарын ААН-үүдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Зээл авах боломжгүй ААН-үүдэд уян хатан хандах хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүллээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас газар тариалангийн салбарын ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх албан даалгавар гарчээ.
Тогтоолд газар тариаланчдад газар эзэмших эрхийг нь хэрэгжүүлэх чиглэлд ажиллах, нэг тэрбум төгрөгийн үрийг зээлээр олгох, хүлэмжийн АА эрхлэгчдэд хүүгүй, урт хугацаатай зээл олгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна. Өвлийн хүлэмж эрхлэгчдэд өмнө нь 300 сая ам.долларын эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол энэ хэмжээг нэмэгдэхээр болж байгаа аж.
Мөн хаврын тариалалтад зориулж, салбарын ААН-үүдэд 10,000 тонн шатах тослох материал нийлүүлэх арга хэмжээ авахаар болсон байна. Салбарын сайд энэ талаар мэпдээллээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






