Улс төр2026 оны 04 сарын 07-ны өдрийн 17:05
С.Амарсайхан Д.Мөнх-Эрдэнийг дэд сайдаараа ажиллуулахаас татгалзжээ
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан дэд сайдаар нь ажиллахаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрах боломжгүй гэдгээ Засгийн газрын хуралдаан дээр илэрхийлсэн талаар хэвлэлээр мэдээлэгдээд байна.
Засгийн газрын тухайд, Ерөнхий сайд нараа томилох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Харин дэд сайдын томилгооны тухайд, уг нь сайд өөрөө томилох нь зүйд нийцэх ч Г.Занданшатарын Засгийн газрын үед хийгдсэн 14 дэд сайдын томилгоог МАН-ын Удирдах зөвлөл шийдсэн юм.
С.Амарсайхан сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч ажиллахаас татгалзсанаар тэрбээр ямар ч байсан С.Амарсайхан сайдын өөрийнх нь сонголт биш байсан гэдэг нь харагдаж байгаа бөгөөд энэ асуудалд сайдын байр суурь жин дарах уу, Ерөнхий сайд, МАН-ын удирдах зөвлөл салбарын сайд нь татгалзсаар байтал зүтгүүлсээр байх уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Түүнчлэн, Д.Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээтэй холбоотой баримтуудад нэр холбогдсон хэмээн, тодорхой баримтуудыг АТГ-т өгсөн нь яг одоо шалгагдаж байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 9, 2026
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замыг улс төржүүлж, төслийг бүр зогсоосон зүйл байхгүй

April 9, 2026
А.Үйлстөгөлдөр: Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална

April 8, 2026
А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй

April 8, 2026


