Мэдээ2026 оны 04 сарын 07-ны өдрийн 15:29
Улаанбаатарт есөн градус дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
2026 оны 04-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоосоо 6 градусаар сэрүүсч +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоосоо 5 градусаар сэрүүсч +6...+8 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: 2 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


