Улс төр2026 оны 04 сарын 07-ны өдрийн 01:29
Улс төр2026 оны 04 сарын 07-ны өдрийн 01:29
Төрийн байгуулалтын байнгын хороон хурлаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
ТЭрбээр, "Би байнгын хороон хурал дээр ширүүн үг хэлсэн гэж бодохгүй байна. Бодит байдал нь л тэр шүү дээ. МАН Монголын төрөөр ингэж байлдаж болохгүй. МАН-ын ахмад үеийг үгүйлж байна. Залуу үе нь Монголын төрийг самарч байна.
Энэ парламент биднээр дуусч байгаа юм биш. Өнөөдөр бид бие биедээ хариуцлага ярьж, энэ парламентаас шахан хөөж гаргахын тулд бүхэл бүтэн Монголын парламентын дархлааг үгүй хийх гэж байна шүү дээ. Энэ асуудлыг хэлэлцээд эхлэх юм бол нүгэл үйлдэж байна л гэсэн үг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 9, 2026

April 9, 2026

April 8, 2026

April 8, 2026