Улс төр2026 оны 04 сарын 06-ны өдрийн 22:15
Улс төр2026 оны 04 сарын 06-ны өдрийн 22:15
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын гишүүдийн томилгоог хэр нүдээ олсон, зөв томилгоо гэж харж байна?
-Шинэ Засгийн газарт сэтгэл дундуур байна. Наад зах нь эрүүл мэндийн салбарын аваад үзэхэд мэргэжлийн бус хүн томилогдож байна. Э.Батшугар тэнд очоод баахан зөвлөхийн амыг хараад л асуугаад сууна шүү дээ. Тиймээс цаг алдана. Засгийн газар ер нь Эрүүл мэндийн салбарыг гаргуунд нь гаргаад хаячихсан байсан. Одоог хүртэл тоохгүй хэвээрээ байна.
Мөн Ч.Номин гээд сайд байна. Английн хөлбөмбөгийн багт хэдэн сая доллар өгөөд Монголыг хохироочихсон. Өөр баахан лайв хийдэг халтайсан юмнууд Монголд ирээд юм хийгээд байсан. Тэр хүмүүст ч бас хэдэн сая доллар өгсөн юм. Ер нь Монголыг үрэн таран хийж байгаа хүн. Сайдын суудлыг загнаад л авдаг юм биш үү.
Төр Засгийг шантаачилж албан тушаал авдаг, авлига хээл хахуулийн хэргээс зугтаадаг түүнийгээ хаалгадаг жишиг тогтоод удаж байна. Үүнийг МАН-ынхан хийдэг.
Олон жилийн дараа найзтайгаа уулзах гэж Төрийн ордон орлоо. Хурдан гармаар байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 9, 2026

April 9, 2026

April 8, 2026

April 8, 2026