Мэдээ2026 оны 04 сарын 06-ны өдрийн 21:25
А.Амундра гэрчийн хамгаалалтад орох хүсэлтээ АТГ-т гаргалаа
“Бодь” группын гүйцэтгэх захирал асан А.Амундра АТГ-т хандаж, гэрчийн хамгаалалтад орох хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтээ бичгээр гаргаснаа өнөөдөр инстаграм хуудастаа нийтэлсэн байна.
Тэрбээр хүсэлтдээ "Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна" гэжээ.
АТГ “Бодь интернэйшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхдээ өртөг өсгөж, өсгөсөн мөнгөө нэр бүхий улстөрчдөд гаргаж өгсөн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Ойролцоогоор 110 орчим сая ам.долларын асуудал яригдаж байгаа бөгөөд энэ их мөнгө МАН-ын улстөрчид рүү гарсан байх магадлалтай. А.Амундра гэрчийн хамгаалалтад орсны үндсэн дээр эдгээр авлигач улстөрчдийг илчлэх хүсэлтээ ийнхүү АТГ-т гаргажээ.
АТГ-ын хувьд энэ хэргийг албан ёсоор шалгаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан нь хэргийг идэвхитэй шалгаж байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


