Мэдээ2026 оны 04 сарын 06-ны өдрийн 20:05
Д.Трамп “Артемис 2” багийн сансрын нисгэгчидтэй холбогдов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сарыг тойрч нисэх даалгаврыг амжилттай биелүүлсэн “Артемис 2” багийн гишүүдтэй холбогдож, богино яриа өрнүүлжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
Тэрбээр “Артемис II” багийнханд “Дэлхийгээс хамгийн хол зайд аялсан дээд амжилтыг эвдэж" түүх бүтээснийг нь амгтан сайшаажээ. Хариуд нь сансрын нисэгч Виктор Гловер “Орион” хөлөг сарны ард орж, дэлхийтэй холбоо тасрах үед дотроо залбирсан гэсэн бол багийн ахлагч Рейд Вайзман "Сарны ард хэн ч харж байгаагүй үзэгдлүүдийг харсан” гэжээ.
Канадын Сансрын Агентлагийн сансрын нисгэгч Жереми Хансен харин улсынхаа нэрийн өмнөөс Д.Трампад онцгойлон талархал илэрхийлсэн байна. Д.Трамп хариуд нь Канадын Ерөнхий сайд Марк Карни болон хоккейчин Уэйн Гретцки нартай ярилцсан, тэд хоёулаа Ж.Хансен болон Артемис II багийнхнаар бахархаж байсан гэж хэлсэн байна.
Ярианы төгсгөлд Ерөнхийлөгч багийнхныг бүрэн бүрэлдэхүүнээр нь Цагаан ордонд зочлохыг урьжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






