Мэдээ2026 оны 04 сарын 06-ны өдрийн 17:56
Б.Хэрлэн дарга “Өнөөдөр хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ” гэсэн асуултад хариулалгүй бултав
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлогдсон. Хурлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн алдаа гаргасан үйлдлийг иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гараад байсан бөгөөд М.Нарантяа-нара гишүүний байр суурийг бид үзэгчдэдээ хүргэсэн.
Тэгвэл Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн сэтгүүлчдийн тавьсан “Өнөөдөр хэдэн асуудал хэлэлцэхээр товлосон бэ” гэсэн асуултад “Гурван асуудал хэлэлцэнэ” гэж хариулсан ч дараа нь хоёр ч удаа асуусан “Өнөөдөр хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ” гэсэн асуултад хариулалгүй байсаар хурлын танхим руу орлоо. Гэсэн ч ирц хүрээгүй тул Ёс зүйн дэд хороо хуралдаагүй юм.
Сэтгүүлчид “Хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ” гэж онцлон асуусны учир нь, М.Нарантуяа-Нара гишүүний асуудлаар иргэд Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаснаас гадна Д.Энхтүвшин гишүүн өөрөө тус хороонд хандаж, мэдээлэл гаргаж өгсөн, гэхдээ хуулиараа өөрөө хандаж болдоггүй юм байна гэж мэдэгдэж байсантай холбоотой юм.
Д.Энхтүвшин гишүүн өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурлын танхимын гадна олны өмнө Нийслэлийн орлогч Т.Даваадалайгийн биед халдсан байдаг. Өнөөдрийн хуралдаанаар гэхдээ Д.Энхтүвшин гишүүний асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдорж нарыг авч хэлэлцэх байсныг А.Ариунзаяа гишүүн сэтгүүлчдэд нууж хаалгүй хэлсэн юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


