Мэдээ2026 оны 04 сарын 06-ны өдрийн 01:24
Мэдээ2026 оны 04 сарын 06-ны өдрийн 01:24
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Авлигатай тэмцэх газарт Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Бодь интернейшнл” компаниар нүүрсээр бартердаж бариулахдаа өртгийг хоёр дахин нэмэгдүүлж, улмаар 110 сая ам.долларыг гаргуулж, улс төрчдөд тараасан гэх хэргийн баримтуудыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байна. Тэрбээр 14.00 цагаас хойш мэдүүлэг өгч буй юм.
Өнгөрсөн баасан гаригт буюу гурав хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Б.Энхбаяраас гадна “Бодь групп”-ын 110 сая доллараас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар 25 сая долларыг авсан байж болзошгүй гэх мэдээлэл бичлэгт бий" хэмээн ярьсан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026