Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 21:37
Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 21:37
Ерөнхий сайд Н.Учрал "Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд шаардлагагүй гэж үзэж байгаа" хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хуульзүйн яам, Гадаад харилцааны яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллахаар байсан юм. Тэгвэл шинэ Засгийн газар зургаан дэд сайдтай ажиллахаар болсон байна.
Энэ жил манай улсад Cop-17 зохион байгуулагдахаар байгаа тул БОУАӨЯ зайлшгүй дэд сайдтай байх шаардлага үүссэн бололтой.
Сануулахад, Ардчилсан намаас дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага тавьсан. Энэ хүрээнд дэд сайд нарын талаас илүүг нь цомхотгож, зургаан сайдыг хэвээр үлдээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026