Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 17:38
Оффтейк гэрээний "МАНГАС" гэгддэг "Бодь"-той холбоотой хэргийг С.Амарсайхан ил гаргах уу
-“МАН "Авлигачдын бөөгнөрөл" гэдэг статустайгаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгох уу" -
Б.Энхбаяр, Т.Аюурсайхан, тэдний ард нуугдсан улстөрчдийн зүг үлээж байсан авлигын хэргийн сошиал салхи шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхохтой зэрэгцэн огцом “эргэж”, тэдгээр этгээдүүдийг илчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, гэрчийн хамгаалалт хүссэн А.Амундрагийн зүг эргэжээ.
Өмнө нь чухам “Бодь”, Б.Энхбаярыг шалга” гэцгээж байсан зарим хүн асуудлыг өөр чигт хандуулах чиглэл авсан мэт аашлах болсон байна.
Уг нь хуулийн процесст сошиал салхи, нөлөөлөгчдийн бодол санаа огт падгүй. Гэхдээ эрх мэдэлтнүүд Н.Учралын Засгийн газар байгуулагдах хүртэл хоорондоо “алалцахдаа” ашигласан нэг зэвсэг нь мөн болохын хувьд “салхи” юм хаашаа эргэх гэж байгааг таамаглах боломж олгодог.
“Бодь”-ийн гэрээний цаана нуугдсан хулгайн хэргийн тухайд, МАН доторх олох, цөөнхийн аль нэгний талд орохоосоо илүүтэй “Ашгүй баримтууд гарч ирж байгаа юм байна, АТГ нь үнэн зөв шалгаад илрүүлчихээсэй” гэсэн бодолтой ард иргэд дийлэнх нь байсан.
Тиймээс хэрвээ энэ дуулиантай хэрэг илрэхгүй дарагдаж гэмээ нь илрүүлэхгүй байх нөхцлийг нь хангаж өгсөн /Засгийн газрын томилгоогоороо/ хүнээр МАН-ын удирдлагууд тодрох нь дэндүү ойлгомжтой. Ингэж хардах хамгийн том үндэслэл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар авлигын хэрэгт гүнзгий холбогдсон Б.Энхбаярыг томилсон явдал.
Уг томилгоо "Б.Энхбаяр гэмгүй юм байна" гэхээсээ илүү “МАН-ын томчууд үнэхээр авлига авсан юм байна, хамт авсан Б.Энхбаярт барьцаалагдсан юм байна” гэдгийг харуулсан томилгоо болсон.
Харин хуулийнхан ажиллаад илрүүлчихвэл Н.Учрал баатар болно. Ингэж эргэх боломж бий. Тэр нь С.Амарсайханы томилгоо.
С.Амарсайхан А.Амундраг ариглах уу
“Бодь”-ийн оффтэйк гэрээн дотор улстөрчдийн хэчнээн сая ам.доллар байсан, тэдгээр улстөрчид нь хэн, хэн байсан гэдгийг мэдэж байгаа, хамгийн чухал нь, хамгаалалтад авч аюулгүй байдлын баталгаа өгвөл гэрчлэхэд бэлэн нэг хүн байгаа нь “Бодь”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра.
Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа энэ хүнийг албаар тоохгүй орхиж, гэрчийн хамгалалтад авах хүсэлтийг нь хясан боох замаар авлигын хэргийг илчлэх боломж олгоогүй.
Харин одоо Хууль зүй, дотоод хэргийн сайдаар энэ хэргийг илчилж гаргаж ирсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талын С.Амарсайхан ажиллаж байгаа.
Хууль зүйн сайд хэрэг мөрддөггүй, бас өөрийнх нь хэлснээр тэр өөрөө хэрэг ярихгүй гэсэн. Гэсэн ч “Авлигын хэргээ нуухын тулд Хууль зүй дотоод хэргийн сайд болчихлоо” гэсэн хэл амыг дарах жор нь гагцхүү А.Амундраг ариглаж, “Бодь”-той холбоотой хэргийг илчлэх явдал юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


