Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 17:27
Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 17:27
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгджээ.
Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 3 хүн байгаа ба сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

May 25, 2026

April 15, 2026

April 11, 2026

April 10, 2026

April 10, 2026