Мэдээ2026 оны 04 сарын 04-ны өдрийн 20:56
Б.Ган-Очир: Улаанбаатар хот олон улсын нийслэлүүдтэй хөл зэрэгцэн алхах цаг болсон
Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.04.05/ 13:00 цагт эхэллээ.
Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Ардчилсан намын дарга болон шинээр сонгогдсон нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүд, дэд дарга нарыг албан ёсоор батламжлах юм.
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Б.Ган-Очир "Бидний хот-Дэлхийн хот" уриаг дэвшүүлж байгаа. Дэлхийн нийслэлүүд авлигагүй бол манай нийслэл авлигатай. Дэлхийн нийслэлүүд түгжрэлгүй бол манай нийслэл түгжрэлтэй. Дэлхийн ихэнх нийслэлд хаяг, байршил нь ойлгомжтой байдаг бол манайд ойлгомжгүй.
Дэлхийн нийслэлүүд боловсон 00-той бол манайх модон жорлонгооосоо салаагүй. Дэлхийн нийслэлүүд цэнгэг агаар, ногоон байгууламжаараа гайхуулдаг бол манайх утаагаараа гайхуулах уу. Улаанбаатар хот олон улсын нийслэлүүдтэй хөл зэрэгцэн алхах цаг болсон. Нийслэл нь нээлттэй, асуудлууд цэгцрэх шаардлагатай байна. Үүний төлөө ажиллана" гэлээ.
Мөн сонгуулийг нээлттэй явуулж, шударгаар ялж, ялагддаг болмоор байгааг онцоллоо.
Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна.
Түүний хувьд,
- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
- Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


