Мэдээ2026 оны 04 сарын 03-ны өдрийн 05:55
Мэдээ2026 оны 04 сарын 03-ны өдрийн 05:55
Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаа томилогдож буй Б.Энхбаяр, "Бодь групп"-ын 110 сая долларын хэргийн талаар гарч ирж ярив.
Тэрбээр "Д.Баясгалан захирал яагаад худлаа ярих болов. Хуулийн байгууллага гэрчүүдтэй нүүрэлдүүлэх ёстой. Нэг гэрч нь Д.Сумъяабазар дарга. Голомтын Д.Баясгалан, Амундратай хамт байсан гээд нээлттэй нийтэлсэн байгаа.
Тухайн үед дөрвөн хүн талбайн баруун талын Голомт банкны оффист уулзсан. Гэрчийн хувьд эрхзүйн хамгаалалтанд ороод бичлэгийг тавина гэдгээ мэдэгдсэн.
Б.Энхбаяраас гадна “Бодь групп”-ын 110 сая доллараас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар 25 сая долларыг авсан байж болзошгүй гэх мэдээлэл бичлэгт бий. Яагаад энэ хэргийг шалгахгүй байна вэ.
Гэтэл одоо Б.Энхбаярыг Эрдэнэс таван толгойг хариуцдаг ЗГХЭГ дээр томилж байгааг гайхаж байна. 110 сая долларын хэргийн задаргаагаар төрийг барьцаалж байна гэж харж байна.
Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгоод бүдэрч унасан бол одоо Н.Учрал хорт могойгоор хоолойгоо боолгож байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026