Мэдээ2026 оны 04 сарын 02-ны өдрийн 23:47
"УЛААНБААТАР 2026": М.Намун Узбекистаны тамирчныг хожиж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа
"Улаанбаатар 2026" боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий медалийн төлөөх тоглолтууд эхэллээ.
Тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэлсэн. Манай улсаас таван тамирчин рингэнд гарч тулалдах хуваартай бөгөөд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдаж буй ОУХМ М.Намуун Узбекистаны тамирчныг хожиж хүрэл медалийн болзол хангалаа.
17.00 цагаас эхлэх үдээс хойших тулаанд манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Х.Билгүүнсайхан Туркменистаны тамирчинтай тус, тус хүрэл медалийн төлөө тулалдана.
Азийн аварга шалгаруулах тэмцээн "Аса арена"-д болж байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 7, 2026
"УЛААНБААТАР 2026": Монголын хоёр тамирчин алтан медалийн төлөө тулалдана

April 6, 2026
"УЛААНБААТАР 2026": Э.Номундарь алтан медалийн төлөө шалгарлаа

April 6, 2026
“Улаанбаатар 2026”: Өнөөдөр манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдана

April 5, 2026


