Мэдээ2026 оны 04 сарын 02-ны өдрийн 21:22
Артемис II: Орион дэлхийн тойрог замаас гарч, сар руу чиглэн явж байна
Саран дээр хүн буулгах “Артемис II” төслийн хүрээнд хөөргөсөн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Орион” сансрын хөлөг дэлхийн тойрог замаас гарч, сар руу чиглэж байна.
Хөлгийн хөдөлгүүрийг Гринвичийн цагаар өчигдөр 23.49 цагт /Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 07.49/ асааж, сар руу чиглэсэн хөдөлгөөнд оруулж, дэлхийн тойрог замаас гарч, сар руу чиглэхэд шаардлагатай байсан маневрыг хийжээ. Хөдөлгөөн зургаан минут орчим үргэлжилсний эцэст амжилттай болж, хөлөг сар руу чиглэж эхэлсэн байна. Дэлхийн тойрог замаас гарах, буцаж орох энэхүү үйл явц нь сар руу аялах замд учирдаг хамгийн хүнд даваа байсан бөгөөд үүнийг амжилттай давснаар хүн төрөлхтөн сарыг эзэмших төлөвлөгөөнд нэг алхам ойртсон хэрэг болов. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/-ийн удирдлагууд түүхэн үйл явдал болсны дараах хэвлэлийн хурал дээр “Хүн төрөлхтөн 1972 онд хөөргөсөн Апполон 17 хөлгийн багаас хойш анх удаа дэлхийн тойрог змаас гарсан” болохыг онцолжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






