Мэдээ2026 оны 03 сарын 31-ны өдрийн 23:19
Н.Учралаас урилга авсан “ХҮН” намын зөвлөл хуралдаж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газартаа хамтарч ажиллах урилгыг одоогоор ганцхан ХҮН намд хүргүүлсэн” гэж Төсвийн байнгын хорооны хурлын үеэр мэдэгдсэн билээ. Тэгвэл Н.Учралаас урилга авсан ХҮН намын Төлөөлөх зөвлөл Галлерей Улаанбаатар төвд хуралдаад эхэлжээ.
Хэлэлцэх асуудал нь мэдээж, хэн Засгийн газарт орж сайдаар ажиллах вэ гэдэг асуудал бөгөөд бид өчигдөр тус намын дарга Т.Доржхандыг Эрчим хүчний сайдаар ажиллах магадлал өндөр байгаа талаар мэдээлсэн. Н.Учрал Ерөнхий сайд болж улс төр огцом эргэхээс өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар тус намаас Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэсэн мэдээлэл гарч байсан юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


