Мэдээ2026 оны 03 сарын 31-ны өдрийн 16:37
С.Бямбацогт, С.Амарсайханы хэн УИХ-ыг удирдахаас шалтгаалж саатсан Н.Учралын танхимын бүтэц, бүрэлдэхүүн
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр танхимынхаа бүрэлдэхүүнийг зарлаагүй байна. Өмнөх сайд Г.Занданшатар 2022 оны зургадугаар сарын 13-нд томилогдоод ажлын хоёр өдөрт танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулж байв.
Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгч, Ерөнхий сайдын ажлыг авах үйл явц хуурхай өрнөсөн. “Цаг алдах эрхгүй, төрийн ажил гацаж зогсох ёсгүй” гэдэг үг ч хамгийн их яригдсан. Гэсэн ч бүтцээ танилцуулаад томилгоон дээр гацсан шалтгаан нь УИХ-ын даргын томилгоотой холбоотой аж.
МАН-ын бүлэг дэх цөөнх буюу 30-ийн бүлэг намынхаа ЕНБД, УИХ-ын даргын аль нэгэнд өөрийн талаас томилгоо хийх хүсэлтэй, үүнийгээ Бага хурал дээр Ц.Нямдоржийн амаар хэлүүлсэн байж болзошгүй талаар бид өмнө нь бичиж байсан. Энэ таамаг эх сурвалжаар баталгаажсан бөгөөд түрүүлж хийгдэж буй УИХ-ын даргын томилгоонд С.Амарсайханыг зүтгүүлж, Н.Учралын зүгээс С.Бямбацогтыг дэмжсэнээр бага зэргийн “гацаа” үүсжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын марафонд дуулдаж байсан Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан зэрэг нэрс хаягдсан байна.
С.Бямбацогт УИХ-ын дарга болбол ЗГХЭГ-ийн дарга, сайдын суудал өөр хүнд очно, С.Амарсайхан УИХ-ын дарга болбол С.Бямбацогт одоогийн албандаа хэвээр үлдэнэ, төрийн нэг өндөрлөгийн асуудал яригдаж байгаа учир нэг сайдын асуудал хөндөгдөнө гэх мэт хувилбар байгаад байгаа учраас танхим зарлахад асуудал үүссэн юм байна.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх талаар хувилбар танилцуулсан. Өнөдөр хувилбар багахан өөрчлөлт орж, Байгаль орчны сайдаар Б.Бат-Эрдэнэ биш, ИЗНН үргэлжлүүлж ажиллахаар болсон гэсэн шинэ мэдээлэл нэмэгдээд байна.
Мөн ХҮН намд Засгийн газарт хамтрах санал хүргүүлсэн. Тэрбээр Эрчим хүчний сайд болох магадлал өндөр талаар бид мэдээлсэн билээ.
Одоогоор сайд нарын нэрс эцэслэгдээгүй 17 яам, сайд болох магадлалтай нэрс
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр үргэлжлүүлэн ажиллах магадлал өндөр байгаа. Эсвэл Үндэсний эвслийг Засагт урьж, Н.Номтойбаяр орж ирэх хувилбар бий.
- Шадар сайд Х.Ганхуяг
- Сангийн сайд Г.Тэмүүлэн
- Хуульзүйн сайд Д.Цогтбаатар
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг улираах эсвэл Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг дахин томилох хувилбар яригдаж байна.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан эсвэл Ж.Ганбаатар
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Үүрийнтуяа
- Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ц.Сандаг-Очир
- Эрчим хүчний сайд Т.Доржханд
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


