Мэдээ2026 оны 03 сарын 31-ны өдрийн 00:20
Сонор Сэрэмж-2026 аян эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурор, Цагдаагийн газруудтай хамтран “СОНОР СЭРЭМЖ-2026” аяныг эхлүүлж байна.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгайлах, залилах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Бүх шатанд зохион байгуулж буй ажил, арга хэмжээний үр дүнд эхний улирлын байдлаар дүүргийн гэмт хэргийн гаралт нийслэлийн 9 дүүрэгтэй харьцуулахад бага байгаа дүн мэдээ буй.
Түүнчлэн иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлж хулгай, залилангаас урьдчилан сэргийлэхэд иргэн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах, идэвх санаачилгатай ажилласан алба хаагчдыг урамшуулж ажиллана.


СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

May 25, 2026
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

April 15, 2026
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026


