Мэдээ2026 оны 03 сарын 30-ны өдрийн 23:56
Мэдээ2026 оны 03 сарын 30-ны өдрийн 23:56
Өнгөрсөн оны Үндэсний их баяр найм даван үзүүрлэж улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хурал ирэх срын 9-нд товлогдлоо.
Тэрбээр өнгөрсөн наадамд урамтай сайхан барилдаж, улсын начин Э.Батмагнайтай үлдэн үзүүрлэсэн ч тухайн үед авсан дээжээс нь допингийн төрлийн хориотой бодис илэрсэн юм.
Түүнийг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдах эрхийг нь хассан ч тэрбээр Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст хандсан нь ийнхүү хурлаа товлоод байна.
Дашрамд, Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 7, 2026

April 6, 2026

April 6, 2026

April 5, 2026