Мэдээ2026 оны 03 сарын 30-ны өдрийн 20:29
Д.Үүрийнтуяа: Надад сайд болох санал ирээгүй
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр нь яригдаж буй УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллах саналыг танд тавьсан уу?
-Одоогоор тийм санал надад ирээгүй байна.
-Хэрэв санал ирвэл та хүлээж авах уу?
-Тухайн үед нь л яръя даа.
-Шинэ Засгийн газрын бүтцийг цомхон, бүтээмжтэй ажиллах ёстой гэсэн байр суурийг эрх баригч МАН-ын гишүүд болон сөрөг хүчний зүгээс ярьж байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж цомхон, үр ашигтай, бүтээмж өндөртэй ажиллах ёстой гэсэн зарчмын байр суурийг дэмжиж байгаа. Өчигдөр чуулган дээр олон гишүүн энэ асуудлыг хөндөж ярьсан. Гэхдээ бид цаг үеийн байдлаа анхаарч төрийн ажлыг тасралтгүй, шуурхай явуулах нөхцлөө бодох ёстой.
Засгийн газрыг цомхон болгох гэж байна гээд бүтцийн өөрчлөлт хийгээд эрээр яамдыг нэгтгэж, салгах нь доод шатны агентлаг, төрийн албан хаагчдын дунд нэлээн өөрчлөлт хөдөлгөөн гардаг.
Дээр нь төсвийн тодотгол ордог гээд багагүй хугацаа алдана. Гадна талдаа олон сорилтууд их байгаа энэ үед бүтцийн өөрчлөлтөд цаг алдахаас илүүтэйгээр хямралыг даван туулах төлөвлөгөөгөө богино хугацаанд ажил хэрэг болгох ажилтай шинэ Засгийн газар, Ерөнхий сайд тулж байна гэж харж байгаа.
-Дэд сайд нар байх эсэх дээр та ямар бодолтой байгаа вэ?
Дэд сайд хууль бус биш. Ерөнхий сайд үндсэн чиг үүргийн яамд дэд сайдтай байна гэдгээ тодорхой илэрхийлсэн байна лээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026

