Мэдээ2026 оны 03 сарын 29-ны өдрийн 16:55
Мэдээ2026 оны 03 сарын 29-ны өдрийн 16:55
Хотын даргын орлогч А.Амартүвшин Туулын хурдны замын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, "Өглөөний 08:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн тун сийрэг байна. Хичээлийн бие даалтын 7 хоног эхэлсэн буюу ЕБС-ийн амралттай холбоотойгоор түгжрэл 30 хувиар бага байна. Бид туулын хурдны замыг барьж ашигласнаар нийслэлийн замын ачаалал 30 хувиар буурна гэж тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийнх шиг байдалтай байх боломж бүрдэх нь ээ.

Мэдээж байгаль эхээ хайрлах, нөхөн сэргээх ажлаа хийж мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу ажил явуулах нь зүйн хэрэг юм" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026