Мэдээ2026 оны 03 сарын 26-ны өдрийн 19:37
АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ
Үнийн зөвлөл хуралдаад АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин энэ талаар мэдэгдлээ.
Тэрбээр" Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс шатахууны үнэд өөрчлөлт оруулахаар боллоо. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх шатахууны хувьд АИ-92 бензиний үнийг тогтвортой хадгалах ч бусад төрлийн түлшний үнийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөлөөс АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдүүлэх тооцооллыг хийж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 90.1 мянган тонн буюу 42 хоног, АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоног, дизелийн түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байгааг сайд дуулгасан юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 8, 2026
Мэдээлэл технологийн үндэсний паркын дансыг нээжээ

April 7, 2026
Н.Мөнхнасан: Манай хоёр дансыг одоо болтол нээгээгүй байна

April 7, 2026
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарын ААН-үүдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

April 7, 2026


