Мэдээ2026 оны 03 сарын 26-ны өдрийн 18:39
Д.Трамп Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөө 10 хоногоор хойшлууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цахилгаан станцуудад цохилт өгөхөө 10 хоногоор хойшлуулжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Иранд Ормузын хоолойг нээх 48 цагийн хугацаа өгөн, биелүүлээгүй тохиолдолд эрчим хүчний эх үүсвэрүүдэд нь цохилт өгөхөөр заналхийлсэн. Улмаар ням гарагт /Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөө 07.44/ уг хугацаа дуусахад хэлэлцээр эхлүүлэх магадлал өндөр байгаа гэсэн шалтгаанаар тав хоног хойшлуулсан.
Тэгвэл дахин 10 хоног буюу ирэх дөрөвдүгээр сарын 6-ны 20.00 цаг хүртэл азнахаар болжээ. Шалтгаан нь, хэлэлцээр болж байгаа тул гэсэн нь анхаарал татаж байна. Учир нь, Тэрбээр Ирантай хэлэлцээр хийж байгаа, 15 зүйлтэй энхийн буюу дайныг зогсоох төлөвлөгөө санал болгосон гэх зэргээр мэдэгдэж байсан ч Иран уг мэдээллийг үгүйсгэж ирсэн юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






