Мэдээ2026 оны 03 сарын 25-ны өдрийн 23:27
Филиппинд жолооч нар ажил хаяж, жагсаж байна
Филиппиний нийслэл Манила хотод жолооч нарын ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал болж байна. АНУ, Израиль улс Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанаас бол Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн сүлжээ доголдсоны улмаас Филиппинд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн нь жолооч нарыг ийнхүү ажил хаяхад хүргэжээ. Филиппин улс өдгөө эрчим хүчний салбартаа онц байдал зарлаад байна.
Ерөнхийлөгч Фердинанд Маркос ард түмэндээ хандаж Газрын тос авах өөр эх сурвалж хайж байгаа гэж мэдэгдсэн ч энэ нь иргэдийн эсэргүүцлийг улам ч нэмэх нөлөө үзүүлжээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа иргэд гудамжинд гарч ирэн, Засгийн газраас ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа аж.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






