Мэдээ2026 оны 03 сарын 25-ны өдрийн 18:29
Мэдээ2026 оны 03 сарын 25-ны өдрийн 18:29
Ардчилсан намын 4/11 уламжлалат мэдээллийн цаг өнөөдөр болж байна.
Мэдээллийн үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Улс оронд улс төрийн үйл явдлууд өрнөж, нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөж байна гэхээсээ илүү мафижсан байсан нь хурдтайгаар ил гарч байна гэвэл зохино. Манай намын тавьсан шаардлага зүй ёсных гэдэг нь ч улам баталгаажиж айна.
УИХ хуралдаж чадахгүй хоёр дахь долоо хоногийнхоо гүүрийг үзэх гэж байна. Бид Үндсэн хуулийн дагуу огцрох хүсэлтээ гарга гэдэг шаардлага эхний элжинд тавьсан. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээ рүү орно. Огцруулах, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хоёр ялгаатай шүү гэж хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026