Мэдээ2026 оны 03 сарын 25-ны өдрийн 17:05
Хөвсгөл, Сүхбаатарт гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
Онцгой байдлын ерөнхий газраас ой хээрийн хоёр түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын мэргэжилтнүүд зэрэг нийт 58 хүн, 4 автомашинтай ажиллаж байгаа аж. Улмаар гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулжээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.
Түүнчлэн, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум дөрөвдүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан нийт 70 хүн, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 16:39 цагт цурамд оруулж, тус өдрийн 09:40 цагт бүрэн унтраасан байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


