Хэн юу хэлэв2026 оны 03 сарын 25-ны өдрийн 16:07
Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ
Ардчилсан Нам 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс “Нээлттэй, цэгцтэй” үндэсний аяныг эхлүүлж, бүх шатны дотоод сонгуулиа зохион байгуулж байна.
Намын үндсэн дүрэмд заасан цагалбарын дагуу Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэн, бүртгэлийг хаасан байна.
Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Буянаагийн Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ.
Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Тэрээр одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна.
Нийслэлийн Ардчилсан Нам дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шинээр сонгогдсон намын хорооны гишүүд болон даргыг албан ёсоор батламжлах юм.




СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

March 17, 2026
Ж.Алтаншагай: Шаардлагатай тохиолдолд бүх эрчүүд амь нас бүлээн цусаа урсгах ёстой шүү дээ

March 16, 2026
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

March 16, 2026
МУГЖ Т.Ариунаа: Эрчүүд минь ээ, элэг бүтэн байхын тулд өөрсдийгөө хайрлаарай

February 16, 2026


