Мэдээ2026 оны 03 сарын 24-ны өдрийн 19:49
Мэдээ2026 оны 03 сарын 24-ны өдрийн 19:49
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "АН-ын гишүүн хуралдаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй, залхуурал гэж харагдаж байна. Хэрвээ үнэхээр шаардлага тавих гэж байгаа бол хуулиа өргөн барих ёстой. Чуулган хуралдах хэрэгтэй байна.
Би парламентын дархлааг дэмждэг. Ёс зүйн асуудлыг хуульчилна гэж байгаа нь коммунизм эргэж ирнэ гэж бодож байна. Харин гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн асуудал нь одоогийн хуулиар нээлттэй байгаа. Ёс зүй гэдэг зүйлийг яаж хэмжих вэ гэдэг чинь нийгэм цаг хугацаанаасаа хамаараад шал ондоо байдаг шүү дээ.
Их хурлын гишүүн болон сайд гэсэн нэрээр ямар нэгэн хэрэг төвөг, авлигын асуудалд холбогдож байгаа бол зохих журмынх нь дагуу шалгуулах хэрэгтэй. Б.Энхбаяр сайдын хувьд бусад гишүүд дээр тавьж байсан шаардлагаа өөр дээрээ ч гэсэн тавиасай гэж хүсэж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026