Мэдээ2026 оны 03 сарын 24-ны өдрийн 16:11
Шатахууны хямрал олон улсыг доргиож байна
Ойрх Дорнодын нөхцөл байдал дэлхий даяар түлшний хомсдол үүсгэж, шатахууны үнэ огцом өслөө. Улс орнууд ч мөн яаралтай хариу арга хэмжээ авч эхэлж байна.
Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний онц байдал зарлалаа. Энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Ирланд улс шатахууны онцгой татварыг тэглэлээ. Энэ нь үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж иргэдэд ирэх ачааллыг багасгахад чиглэж байна.
Харин Словени улс шатахууныг иргэдэд хязгаартай олгож эхэллээ.
Хятад улсад шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна.
Өмнөд Солонгос улс шатахууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриаллаа.
Хөгжиж буй орнуудад түлшний хомсдол илүү хүнд нөлөөлж байна.
Шри Ланк улс шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бөгөөд, ажлын 4 өдрийн горимд шилжиж Лхагва гарагийг амралтын өдөр болголоо.
Бангладеш улс мөн шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж, нийтийн тээвэр доголдож, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн байна.
Эх сурвалж: bbc, cnn, Reuters, Al Jazeera, AFP
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






