Мэдээ2026 оны 03 сарын 23-ны өдрийн 16:03
Ажлын байрандаа архидаж, ёсзүйгүй үйлдэл гаргасан хоёр албан тушаалтанд 10 хоног баривчлах шийтгэл оноожээ
Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хоёр албан тушаалтан ажлын байран дээрээ архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь хэвлэл мэдээллийн сувгаар цацагдсан.
Улмаар тухайн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.
Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


