Мэдээ2026 оны 03 сарын 23-ны өдрийн 00:23
"Машин бохирдууллаа" хэмээн хоёр настай хүүхдийг хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийн шүүх хурал пүрэв гарагт болно
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийн шүүх хурал пүрэв гарагт буюу энэ сарын 26-нд болно.
Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч оны есдүгээр сарын 8-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ямар нэг шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохируулсан гэсэн шалтгаанаар олон тооны гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр хөнөөсөн юм.
Нийслэлийн прокурорын газраас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

May 25, 2026
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

April 15, 2026
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026


