Мэдээ2026 оны 03 сарын 21-ны өдрийн 20:45
Д.Трамп Ормузын хоолойг нээхийг Иранаас шаардаж, 48 цагийн хугацаа өглөө
-Нээхгүй бол цахилгаан станцуудыг нь цохино гэжээ-
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас Ормузын хоолойг нээхийг шаардаж, 48 цагийн хугацаа өгчээ. Энэ хугацаанд шаардлага биелүүлэхгүй бол цахилгаан станцуудыг нь устгана гэсэн байна.
Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны тээврийн 20 хувь нь дэмждэг бөгөөд энэ тосны 90 хувь нь БНХАУ руу нийлүүлэгддэг гэсэн тооцоо байдаг юм.
Д.Трамп шаардлага Гринвичийн цагаар гуравдугаар сарын 21-ний 23.44 цагт /Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 22-ны 07.44/ Truth Social платформд нийтэлсэн. Эндээс тооцож үзвэл 24-ний өглөөний 07.44 /Монголын цагаар/ цагт хугацаа дуусах юм.

СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






