Мэдээ2026 оны 03 сарын 18-ны өдрийн 23:34
Уэйн Гретцкигийн “мөнхийн” дээд амжилтыг эвдэхэд А.Овечкинд 18 шайб оруулах үлдлээ
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн улирлн ээлжит тоглолтдоо “Вашингтон кэпиталз” баг “Оттава сенаторс”-ыг 4:1-ээр хожжээ. Энэ тоглолтод нийслэлийн багийн ахлагч Александр Овечкин нэг шайб хийснээр ҮХЛ-д оруулсан нийт гоолынхоо тоог 999 болгож, Уэйн Гретцкигийн “мөнхийн гэгдэх дээд амжилтад /1016/ хүрэхэд 18-хан шайб дутуу болов.
“Агуу Александр”-ын хувьд 1000 гоолын босгыг энэ улиралдаа багтаад давах нь ойлгомжтой ч У.Гретцкигийн дээд амжилтыг эвдэхэд дахин нэг улирал тоглох шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
Учир нь, багууд 69 тоглочихоод байгаа бөгөөд үлдсэн 13 тоглолтод 18 гоол оруулах нь хэцүү гэж байгаа юм. Түүний хувьд “Вашингтон кэпиталз” багтайгаа байгуулсан гэрээ нь энэ зун дуусаж байгаа. Тэгэхээр, ирэх улирал түүний хувьд үргэлжлүүлж тоглоё гэвэл өөр багт очих магадлал ч байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 7, 2026
"УЛААНБААТАР 2026": Монголын хоёр тамирчин алтан медалийн төлөө тулалдана

April 6, 2026
"УЛААНБААТАР 2026": Э.Номундарь алтан медалийн төлөө шалгарлаа

April 6, 2026
“Улаанбаатар 2026”: Өнөөдөр манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдана

April 5, 2026


