Мэдээ2026 оны 03 сарын 17-ны өдрийн 01:53
Мэдээ2026 оны 03 сарын 17-ны өдрийн 01:53
УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнөөдөр /2026.3.17/ Тамхины хяналтын тухай хуулийн талаар хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр "УИХ-ын 78 гишүүний санаачилгаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын хаврын чуулган нээсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, батлах хэрэгцээ шаардлага байна.
Хуулийг боловсруулаад жил орчим болж байгаа ч хэлэлцэн батлах үйл явц удаашралтай байгаа. Нийгмийн шаардлага өндөр байгаа учраас иргэд, эцэг эхчүүд байнга асууж, тодруулж байна.
Монгол Улс дэлхийд тамхины хэрэглээгээрээ өндөр байгаа. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа гэсэн судалгаа байгаа ч багш, сурагчид эсрэгрээрээ дөрвөн хүүхэд тутмын нэг нь л тамхи хэрэглэхгүй байгааг хэлж байна.
Тиймээс шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хязгаарлах, дотор татахыг хориглох, тусгай зөвшөөрөлтэй болгох шаардлага бий.
Үүнтэй зэрэгцээд сэтгэл эмзэглүүлэм мэдээллүүд гарч байна. Сүүлийн жилүүдэд электрон тамхиар дамжаад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг зөөвөрлөх хэрэгсэл болон хувирч байгаа дэлхий нийтийн зураглал байна.
Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхэд, залуусын сонирхлыг татсан савалгаа, зураг, дүрстэй гарч байгаа. Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн нуун далдалсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Дэлхийд гарч байгаа бодит эрсдэл Монголд ороод ирсэн байгаа утл эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байна.
Ямар хуулийн зохицуулалт, хяналт байхгүй байгаа энэ үед томчуудын хараа хяналт чухал байна. Хууль, эрхзүйн орчноо яаралтай бий болгох шаардлагатай байна" гэв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

May 25, 2026

April 15, 2026

April 11, 2026

April 10, 2026

April 10, 2026