Мэдээ2026 оны 03 сарын 16-ны өдрийн 01:14
Мэдээ2026 оны 03 сарын 16-ны өдрийн 01:14
Засгийн газрын хочр сайд өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаяр нар өргөдлөө өгсөн талаараа мэдээлсэн.
Тэгвэл дараагийн Боловсролын сайдаар ажиллах хүний нэр тодорхой болоогүй ч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэр яригдаж буй.
Бид түүнээс Боловсролын сайдаар ажиллах санал ирвэл хүлээж авах эсэх байр суурийг нь тодрууллаа.
Л.Энх-Амгалан "Би П.Наранбаяр гэж нөхөрт Боловсролын салбарыг хүлээлгэж өгснөөс хойш бүх л ажил нь царцсан.
Хоёр жилийн өмнө Боловсролын багц хуулийг иж бүрнээр нь батлуулж, мэргэжлийн боловсролын тогтолцоог тус яаманд нэгтгэснээр эрх зүйн томоохон шинэчлэлийн суурийг тавьсан. Үүний үр дүнд салбарын санхүүжилт 1.7 их наядаас 4.2 их наяд төгрөг болж нэмэгдсэн бөгөөд "Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль" гэх үзэл баримтлалын хүрээнд зургаан том реформыг эхлүүлээд байсан.
Гэвч сүүлийн үед эдгээр шинэчлэлийн ажил үндсэндээ "царцсан" байдалд орсон.
Мөн багш нарын цалинг нэмэхээр УИХ-аас 720 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэрэгжилтийн шатанд бодлогын ноцтой алдаанууд гарсан.
Сайдын томилгооны тухайд, Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэсэн хэдий ч өөрийнх эхлүүлсэн томоохон реформууд доголдож байгаад сэтгэл зовниж байна. Сайдын санал ирвэл хүлээж авна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026