Мэдээ2026 оны 03 сарын 11-ны өдрийн 23:09
Мэдээ2026 оны 03 сарын 11-ны өдрийн 23:09
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй өнөөдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжлүүллээ.
Уулзалтын үеэр талууд Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцов. Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцлээ.
Мөн талууд зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Иймд талууд энэ сард дахин уулзаж, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 8, 2026

April 7, 2026

April 7, 2026

April 7, 2026