Мэдээ2026 оны 03 сарын 03-ны өдрийн 22:51
М.Лхагвагэрэл зааныг 20 сая төгрөгөөр урамшуулжээ
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн баярт зориулсан Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд түрүүлсэн улсын залуу заан М.Лхагвагэрэлийг Завхан аймгийн нутгийн зөвлөл, “Титан тауэр” ХХК-ас 20 сая төгрөгөөр урамшуулжээ.
Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл сар шинийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, улсын аварга О.Хангайгаар найм даван түрүүлж, Завхан аймагтаа сар шинийн барилдааны анхны түрүүг нь авч өгсөн юм.
1963 оноос эхлэлтэй Цагаан сарын барилдаанд Хэнтий аймаг 13 түрүү, 1 үзүүр, Төв аймгийн бөхчүүд 12 түрүү,6 үзүүр. Увс аймгийн бөхчүүд 11 түрүү, 14 үзүүр, Архангай аймгийн бөхчүүд 9 түрүү,3 үзүүр, Өвөрхангайн бөхчүүд 5 түрүү 13 үзүүр. Ховдын бөхчүүд 4 түрүү 4 үзүүр,Хөвсгөлийн бөхчүүд 2 түрүү 8 үзүүр хүртээд байсан бөгөөд Завхан аймаг өнөө жил энэ жагсаалтад орж ирсэн юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 7, 2026
"УЛААНБААТАР 2026": Монголын хоёр тамирчин алтан медалийн төлөө тулалдана

April 6, 2026
"УЛААНБААТАР 2026": Э.Номундарь алтан медалийн төлөө шалгарлаа

April 6, 2026
“Улаанбаатар 2026”: Өнөөдөр манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдана

April 5, 2026


