Мэдээ2026 оны 01 сарын 25-ны өдрийн 16:01
Ж.Мөнхцэлмэг: Би улс төрд бэлдээд, бэлдүүлээд байгаа юм байхгүй
Аялагч, блоггер Ж.Мөнхцэлмэг ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзжээ. Түүнийг "Дэлхийн хамгийн ядуу улсуудаар аялж, Монголын байдал сайхан байгаа мэт ойлголт төрүүлэх далд сурталчилгаа хийдэг" гэсэн шүүмжлэл гараад удаагүй байхад ХҮН намын дарга Т.Доржханд "Миний 10 жил дэргэдээ байлгаж, бэлдэж байгаа улстөрч залуу..." хэмээн ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Үүнтэй холбоотойгоор тэрбээр ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзжээ.
Тэрбээр сошиал хуудастаа "Би улс төрийн зорилгоор улс орнуудаар влог хийж явдаг байсан бол 2024 онд нэр дэвших л байсан, дэвшвэл гарах ч байсан. Тухайн үед миний нэрийг рейтингийн судалгаагаар энэ дүүрэгт ийм шаанстай орж байна нэр дэвшээч гэж нэг биш удаа саналууд ирж байсан.
Би дэвшээгүй. Яагаад гэвэл надад дэлхийг танин мэдэх зорилго байсан. Бас 2015 онд үүсгэн байгуулалцаж байсан ХҮН нам засагт ороход хүссэн газрынхаа дарга даамал хийх боломж байв.
Би татгалзсан. Яагаад гэвэл бас л дэлхийг танин мэдэх зорилгоо дагав. Өнөөдөр би үүсгэн байгуулалцсан ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна, удахгүй Монголд очоод цаасаар өргөдлөө өгнө.
Яагаад гэвэл дахиад л дэлхийг танин мэдэх зорилгоо дагаж байна. Одоо би дөнгөж дэлхийн талд хүрч байна “үүнээс цааш газар үгүй” гэж Эзэн Чингис хааныхаа үгийг биелүүлэхэд дахиад олон жилийн урт аялал намайг хүлээж байна. Бас би улс төрд бэлдээд эсвэл бэлдүүлээд байгаа зүйл огт байхгүй. Нэр дэвшихээ хүрвэл би өөрөө хэлээд зарлаад явчихна. Гэхдээ надад тийм цаг хугацаа алга, дэлхийг бүрэн танин мэдэх л чухал байна" хэмээн бичжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


