Хэн юу хэлэв2025 оны 10 сарын 02-ны өдрийн 18:00
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “СҮҮ” ХК-тай танилцах аялал зохион байгууллаа
Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар болон 2021 оны “Үндэсний чанарын шагнал”-ын эзэн “Сүү” ХК-тай хамтран ерөнхий боловсролын сурагчдад зориулсан танилцах аялал зохион байгууллаа.

“Сүүн бүтээгдэхүүн – Эрүүл хүнс – Бидний амьдрал, мэргэжил бүхэн сайхан” сэдэвт уг арга хэмжээгээр сурагчид үйлдвэртэй танилцаж, хүнсний үйлдвэрлэлийн үйл явц, эрүүл чанартай хүнсний ач холбогдол, чанарын шагналын үнэ цэнэ, мөн хүнсний технологич, эрүүл ахуйч зэрэг мэргэжлийн ирээдүйн хэрэгцээ, ач холбогдлын талаар мэдээлэл авлаа.

Энэ жилийн Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан юм.

Ташрамд дурдахад, Дэлхийн чанарын өдөр нь жил бүрийн 11-р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тохиодог бөгөөд НҮБ-ын дэмжлэгтэйгээр Европын чанарын байгууллага, Японы инженер, эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн чанарын байгууллагуудын санаачилгаар 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Уг арга хэмжээ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо чухал гэдгийг харуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

March 25, 2026
Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

March 17, 2026
Ж.Алтаншагай: Шаардлагатай тохиолдолд бүх эрчүүд амь нас бүлээн цусаа урсгах ёстой шүү дээ

March 16, 2026
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

March 16, 2026


