Мэдээ2026 оны 06 сарын 30-ны өдрийн 03:44
Баримт бичгийн хяналтын явцын мэдээллийг сонгон шалгаруулалтын цахим системд байршууллаа
Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн баримт бичгийн хяналтын явцын мэдээллийг сонгон шалгаруулалтын цахим системд мэдээлсэн.
Оролцогчид өөрийн бүрдүүлсэн баримт бичгийн хяналтын явцтай цахим системээр дамжуулан танилцаж, ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу холбогдох материалыг дахин хянаж байна.
Сонгон шалгаруулалтын дараагийн шатны мэдээлэл болон үр дүнг сонгон шалгаруулалтын цахим систем болон Боловсролын зээлийн сангийн албан ёсны мэдээллийн сувгуудаар дамжуулан тухай бүр мэдээлэх болно.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






