Мэдээ2026 оны 09 сарын 14-ны өдрийн 22:10
Мэдээ2026 оны 09 сарын 14-ны өдрийн 22:10
УИХ-ын хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт орсон.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн нийт 1989 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна дээрх бичил моторт хэрэгслүүдэд мөргүүлж бэртсэн явган зорчигчийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 283-т хүрсэн байна.
Тэгвэл долоодугаар сарын 1-нээс скүүтер, мопедын хөдөлгөөнийг хориглосноос хойш явган зорчигчийн осол гэмтэл 90 хувиар буурсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026