Мэдээ2026 оны 09 сарын 29-ны өдрийн 17:48
Мэдээ2026 оны 09 сарын 29-ны өдрийн 17:48
Өчигдөр болсон Улсын онцгой комиссын II хуралдаанаар эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.
Мөн шүлхий өвчний улмаас зориудаар Баян-Өлгий аймагт 2764 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 4.7 тэрбум төгрөг, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 1.9 тэрбу, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн, цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026