Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 00:20
Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 00:20
УИХ энэ өдрүүдэд 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс тодрууллаа.
-Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед урсгал зардал ихээр нэмэгдсэн байна гэж шүүмжилж байгаа. Энэ асуудал дээр та байр сууриа илэрхийлээч?
-Төсвийн тодотголын төсөлд арваас арванхоёрдугаар сард урсгал зардал их хэмжээгээр нэмэгдэж орж ирсэн. Бид үүнийг маш их шүүмжилж байгаа. Үүн дотроо бичиг хэргийн зардал 760 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэтэл бид цахим үндэстэн болно гэж бүх зүйлээ цахимжуулаад аль болох цааснаас салъя гээд байдаг. Ийм замаар урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа нь буруу.
Томилолтын, мөн байрны зардалтай холбоотой урсгал зардлуудыг танах санал гаргасан. Нийт дүнгээр нь аваад үзвэл, 570 тэрбумаар багасах ёстой байсан ч маш бага дүнгээр хасагдсан. Үндсэндээ хувийн хэвшлийн томоохон ААН-д болон төрийн өмчит ямар компанид татаас олгож байгааг нарийн заалгүй 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан. Тэр саналууд дэмжигдээгүй байгаа.
-УИХ-ын гишүүд Сангийн яамнаас өгдөг задаргааг тэр болгон авч чаддаггүй гэж ярьдаг. Үүн дээр ямар өөрчлөлт хийх ёстой юм бол?
Төсвийн тодотгол болон улсын төсөв хэлэлцүүлж байх үед нэг асуудал байдаг нь бүхэл дүнгээр мөнгө нь тавигдаад ороод ирдэг. Түүн дотор хэрэгцээтэй зүйл байдаг ч "гуя дагаж хүзүү" гэдэг шиг шаардлагагүй зүйлүүдийг дагуулж төсөвлөж оруулж ирдэг. Энэ дээр бидэнд задаргаа өгдөггүй. Бид нэг төгрөг ч байсан хаашаа орж байгаа талаарх төсвийн задаргааг олон нийтэд нээлттэй онлайн хэлбэрт оруулахын төлөө ажиллана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026