Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 01:19
Ц.Шаравжамц: Хүү минь NBA-н албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо
Ш.Энхийн-Од NBA-н Orlando Magic багтай гэрээ байгуулжээ.
Энэ талаар түүний аав Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн цахим хуудастаа "Энэ өдрийг гүй ээ мөн олон жил хүлээлээ дээ. NBA-н албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо.
Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё бна аа. Арав хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн багруугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү. Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.
Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе.
Сүүлд анхны олимпийн аваргатай болход ингэж их баярлаж байсан санагдаж байна" хэмээжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






