Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 06:28
Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 06:28
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Төрийн байгууллагуудын байрны түрээсийн зардал сүүлийн жилүүдэд эрс өсөж байгаа асуудлыг хөндлөө. Тэрбээр улсын төсвөөс энэ зориулалтаар жилд 119 тэрбум төграг гарч байгааг дурьдаад, түрээсийн зардлыг бууруулах талаар ямар ажил зохиож байгаа талаар тодруулсан
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр түүний асуултад “Төрийн байгууллагуудын бусдын байрыг түрээслэх зардал 100 гаруй тэрбумд хүрсэн. Эргээд өөрийн байраа түрээслүүлж олдог орлого нь таван тэрбум.
Бид энэ асуудал дээр ажиллаад Засгийн газрын хэмжээнд дотооддоо бол асуудлаа цэгцэлсэн. Харин Шүүх, гадаад улсуудад ажиллаж байгаа ЭСЯ-д, төрийн өмчийн сургуулиудын түрээсийн зардал энэ дотроо голлох хувийг эзэлж байна” гэж хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026